ТОДРУУЛГА: ЭМДЕГ-ын газрын дарга Л.Бямбасүрэн, хэлтсийн дарга А.Төвшин нарыг хахууль авсан хэргээр АТГ-аас саатуулсан нь ҮНЭН

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Л.Бямбасүрэн болон ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нар эмнэлгүүдээс хахууль авч, худал бичилт хийж байсан нь тогтоогдсон тул АТГ-аас саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл гараад буй билээ.

Тэгвэл бид энэ талаар эх сурвалжаас тодруулахад, дээрх хоёр албан тушаалтан хахууль авч байсан нь үнэн бөгөөд саатуулан шалгаж байна гэх мэдээллийг өглөө.

Тодруулбал тэд улсын болон хувийн эмнэлгүүдэд олгодог даатгалын санхүүжилтээс хуурамч бичилт хийх замаар зардлыг нь өсгөж, дундаас нь хувь авдаг байсан гэх мэдээлэл байгаа аж.

Харин ЭМДЕГ-ын Хэвлэлийн албаны дарга Т.Амаржаргал "Нийгмийн сүлжээнд явж байгаа мэдээллийн талаар тайлбар өгье. ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ шалгагдлаа гэдэг нь гэм буруутай гэсэн үг биш. Ажил хариуцаж байгаа, байгууллага удирдаж, зовлон жаргал үүрч яваа хүний давдаг л даваа" хэмээн цахим хуудастаа мэдээллээ.

УЕПГ: Хувь хүний нууцийг хууль бусаар олж авч, эд хөрөнгө шилжүүлэн авсан хэргийг шүүхэд шилжүүлэв
УЕПГ: Хувь хүний нууцийг хууль бусаар олж авч, эд хөрөнгө шилжүүлэн авсан хэргийг шүүхэд шилжүүлэв
 
“Найман шарга“ төвд ам.долларыг 3414 төгрөгөөр арилжиж байна
“Найман шарга“ төвд ам.долларыг 3414 төгрөгөөр арилжиж байна
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!