Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль болохтой холбоотойгоор өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн Сонгуулийн хорооноос бүртгэхээс татгалзсан 33 хүний талаар мэдээлсэн юм. Тодруулбал, Ардчилсан намаас НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Эрдэмбилэг нарыг бүртгээгүй бөгөөд Д.Мөнх-Эрдэнийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, мөн тэнсэн харгалзах ял хэвээр үйлчилж байгаа гэх шалтгаанаар сонгуулийн хороо бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Ардчилсан намаас Д.Мөнх-Эрдэнийн оронд нөхөн дэвшүүлэх хүнээр Нийслэлийн Ардчилсан намын хорооны гишүүн Т.Хаянхярваагийн нэрийг хүргүүлжээ. Харин Ц.Эрдэмбилэгийн хувьд татварын өртэй байсан бөгөөд өр төлбөрөө барагдуулсан бичгээ сонгуулийн хороонд хүргүүлж амжсан байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!