Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын давж заалдах шатны шүүх хурал болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 22-нд товлогдсон. Гэвч уг хаалттай шүүх хурал хэргийн материал дутуу гэх шалтгаанаар есдүгээр сарын 11 буюу өнөөдөр хүртэл хойшилсон юм.

Тэгвэл шүүх хуралдаан шүүгдэгч нар давж заалдах гомдлоо танилцуулснаар үргэлжилж байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд 3 жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж, мөн 11 хүнд торгуулийн ял оногдуулсан юм. Түүнчлэн Б.Ганхуягаас 9.9 тэрбум төгрөгийг хураахаар шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл тухайн шүүгдэгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь энэ юм.

З.Энхболд: Ийм тэнэг бодол Х.Нямбаатарын толгойд л төрнө. Өвөрхангайд 7 хонож буй хүн яаж бордюр хагалаад явах вэ дээ
З.Энхболд: Ийм тэнэг бодол Х.Нямбаатарын толгойд л төрнө. Өвөрхангайд 7 хонож буй хүн яаж бордюр хагалаад явах вэ дээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.