Н.Энхбаяр: ​​​​Ирэх оны төсвийн асуудалд эрх баригч нам сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрийнхөө яг эсрэг ажиллах гээд байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 50 секунд

Ирэх оны төсвийн төсөлд туссан хөрөнгө оруулалтын зардлуудын талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Эдийн засагч Н.Энхбаяраас тодрууллаа.

Эдийн засагч Н.Энхбаяр: Хөрөнгө оруулалтын чиглэлд 14 том мега төсөл гаргаж ирээд санхүүжүүлнэ гэж яриад байгаа. Тэгвэл үүн дээр сонгуулийн амлалтуудыг нь бид эргэж харах ёстой. Сонгуулийн үеэр улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа “Алсын хараа-2050”-д нийцүүлсэн гэдэг. Түүнийг нь Аудит үзээд нийцсэн байна гээд дүгнэлтээ гаргачихсан. Тэр мөрийн хөтөлбөрүүдийг иргэд, сонгогчид буцааж харах хэрэгтэй.

Тухайлбал, парламентад олонх суудал авсан МАН-ын мөрийн хөтөлбөрт төсвийн зарлагыг ДНБ-ны 25 хувиас доош байлгана гэж амласан. Тэр зорилт нь гэтэл өнөөдрийн хамтарсан ЗГ-ын мөрийн хөтөлбөрт байхгүй.

Олон нийтэд амлахдаа бид цомхон төртэй байна. Төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлээ дэмжинэ гэх мэт амлалтуудыг сонгуулийн үеэр өгч байсан. Гэтэл одоо хийж байгаа ажил нь түүнийхээ эсрэг явах гээд байгаа юм. Хувийн ААН-үүдийн хийж болох том төслүүдийг төр хийнэ гэчихсэн. Ган, зэс хайлуулах үйлдвэрийг төр барина. Газрын тос боловсруулах үйлдвэрийг төр хийнэ гэх мэтээр. Энэ бол зах зээлийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлаад хувийн хэвшил хийх ёстой төслүүд шүү дээ. Төсвийн зарлагыг ДНБ-д эзлэх хэмжээг бүр 40 хувьд хүргэнэ гээд ирэх оны төсөв дээр явж байна.

Богдхан уулнаас самар түүж байсан  320 гаруй иргэн, 50 гаруй отгийг буулгажээ
Богдхан уулнаас самар түүж байсан 320 гаруй иргэн, 50 гаруй отгийг буулгажээ
 
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!