Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, маргааш нутгийн зүүн хойд хэсгээр бороо, уулаараа хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь тал хээрийн нутгаар салхитай байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 3-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 3-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүсч шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 6,7,8-нд дулаарч шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.