Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ү.Оюунзул: БЗД-т нэр дэвших эрхээ авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд улс төрийн намууд нэр дэвшигчдээ яг одоо тодруулаад байна.

Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших 45 хүний нэрс тодроод буй бол НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул 2020 оны ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан БЗД-т дахин нэр дэвших эрхээ баталгаажуулжээ.

Тэрбээр энэ талаар мэдээлэхдээ “Ардын охин ардын хүч” уриатайгаар үнэнбатын оюунзул миний бие 2020 онд нитх-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, сонгогчдынхоо итгэлийг хүлээн, хамгийн их санал авч, тойрогтоо үнэмлэхүй ялалт байгуулан, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, дөрвөн жил ажиллалаа.

Мөн их хотын уушги болсон, нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор мод тарьж, ногоон байгууламж бүтээдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г амжилттай удирдан ажилласан.

Би иргэдийнхээ дуу хоолой болж, хариуцлагатай, бүтээлч байж, ажлаа сайн хийх гэж үргэлж хичээсээр ирсэн.

Тийм ч учраас нийслэлийн ман-аас Баянзүрх дүүргийн 8, 9, 10, 11, 17, 19, 20, 23, 24, 28, 30, 31, 32, 33, 34, 35, 38, 39-р хороод болох зүүн бүсэд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших эрхээ дахин авлаа" гэв.

ТАНИЛЦ: ИТХ-ын сонгуульд нийслэлийн МАН-аас нэр дэвшиж буй 45 нэр дэвшигч
ТАНИЛЦ: ИТХ-ын сонгуульд нийслэлийн МАН-аас нэр дэвшиж буй 45 нэр дэвшигч
 
Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын бичсэн зүйлд Н.Учрал “Жонхуурлаа зогсоо“ гэж хариу барив
Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын бичсэн зүйлд Н.Учрал “Жонхуурлаа зогсоо“ гэж хариу барив
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.