Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зуны биатлоны ДАШТ-д Монголын баг тамирчид амжилттай оролцов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Зуны биатлоны ДАШТ Эстон улсын Отеппа биатлоны төвд энэ сарын 22-25- ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Европийн залуучуудын аварга ОУХМ Э.Энхсайхан энэ улирлаас эхлэн албан ёсоор насанд хүрэгчдийн ангилалд оролцож Супер спринтын сонгон шалгаруулалтад 8-р байраар финалдаж, финалд 28-р байр, спринт /хувийн зайн/ төрөлд 72 тамирчинаас 35-р байрыг тус тус эзэллээ.

Мөн Эмэгтэйчүүдийн спринт төрөлд ОУХМ М.Должинсүрэн 58-р байр, ОУХМ Д.Энхчимэг 64-р байрын амжилтыг үзүүлж тэмцээнээ дуусгажээ.

Залуучуудын ангилалын спринт төрөлд 86-н тамирчин уралдаж эрэгтэйгээс СМ Ж.Гантулга 48-р байр, СМ Б.Анхболд 64-р байрт, эмэгтэй тамирчдаас Х.Сумьяа 59-р байрыг тус тус эзэлжээ. Түүний хувьд анхны ДАШТ гэхэд дажгүй сайн уралдлаа гэж дүгнэж бна.

Энэ улиралын сезоны тэмцээнүүд ирэх 11 дүгээр сараас олимпийн эрхийн оноо олгох тэмцээнээр эхлэх юм.

Монгол Улсад U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана
Монгол Улсад U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ