Парис-2024 зуны паралимпын XVII удаагийн наадам нээлтээ хийхэд 7 хоног үлдээд байна. Тус наадамд 4400 тамирчин спортын 22 төрөлд хурд хүчээ сорих бөгөөд удахгүй дэлхийн өнцөг булан бүрээс паралимпын тамирчид, 180 төлөөлөгч Паралимпын тосгонд цугларах гэж байна.
Тэгвэл тус наадамд Монгол Улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдөнө. Тодруулбал,
Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ, ОУХМ П. Энхманлай, Д.Ганбат, Г.Болор-Эрдэнэ, Х.Номуун, Ц.Баттулга, Т.Сувд-Эрдэнэ нарын 12 тамирчин оролцох юм.