Монголд болж буй Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаанд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, ICAPP-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн тэргүүн Ч.Номин үг хэллээ. Тэрбээр,
“Өнөөдөр бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний улс төрд оролцох боломжийг өргөжүүлэх зорилготой бөгөөд энэ нь дэлхийн хэмжээнд жендерийн тэгш байдлыг хангасан үзэл санаатай нийцэж байна. Та бид хамтдаа Ази тив болоод бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж, тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдлыг хангах томоохон алхмыг хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Бидний хамтын ажиллагаа Азийн улс орнуудын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэв.