Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхбаяр: Би улс төрчийн захиалгаар ажиллаж байгаагүй. Хараат бусаар дүгнэлтээ гаргасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр нарын хооронд маргаан үүсэв.

Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлан "ЗГ-аас Төсвийн тогтвортой байдлын хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг ч заалтыг дэмжээгүй байхад УИХ-аар оруулж батлуулсан. Үүнийг гаднын байгууллагууд сонсвол ухаан алдаж унана. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь улстөрчдийн захиалга мэт дүгнэлт уншиж байна лээ" гэсэн юм. Түүнийг ийнхүү байр сууриа илэрхийлсний дараагаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр "Би төрийн албанд 32 жил ажиллахдаа улс төрчийн захиалгаар ажиллаж байгаагүй. Бид хараат бусаар дүгнэлтээ гаргасан" гэсэн юм.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын ахлах мэргэжилтэн Т нь 14 иргэнд хуурамч гэрчилгээ гаргаж өгсөн гэх хэргийг прокурорт шилжүүлэв
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын ахлах мэргэжилтэн Т нь 14 иргэнд хуурамч гэрчилгээ гаргаж өгсөн гэх хэргийг прокурорт шилжүүлэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд