НЗД-ын орлогч Л.Хосбаяр ХУД-ийн 312 дугаар цэцэрлэгийн орц гарцыг нээж, үйл ажиллагааг нь хэвийн явуулахыг үүрэг болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Өнгөрсөн мягмар гарагт Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Хан-Уул дүүргийн боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр зарим сургууль, цэцэрлэгийн орц гарцыг хааж барилга байгууламж, хашаа хайс барьсан асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг уламжилсан.

Үүнтэй холбогдуулан Засаг даргын орлогч ХУД-ийн 312 дугаар цэцэрлэгт өнөөдөр ажиллалаа.

ХУД-ийн 4 дүгээр хороо, БГД-ийн 20 дугаар хороог холбосон гүүрэн замын ажилтай холбоотойгоор тус цэцэрлэгийн орц гарцыг хааж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Үүний улмаас 312 дугаар цэцэрлэгийн 240 хүүхэд цэцэрлэг рүүгээ орох боломжгүй нөхцөл үүсжээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангаж, хичээлийн шинэ жилээс өмнө орц гарцыг нээж цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахыг нийслэлийн Замын хөгжлийн газарт үүрэг болголоо.

Хэрлэн голын усанд согтуугаар сэрүүцэх гэж ороод живсэн иргэнийг эрэн хайж байна
Хэрлэн голын усанд согтуугаар сэрүүцэх гэж ороод живсэн иргэнийг эрэн хайж байна
 
Б.Жавхлан: Хамтарсан ЗГ байгуулагдаж “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” үнэт зүйлд нэгдэж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлээд байна
Б.Жавхлан: Хамтарсан ЗГ байгуулагдаж “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” үнэт зүйлд нэгдэж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлээд байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!