"Zarig.mn" сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно. Тодруулбал, түүнд холбогдох шүүх хурал өчигдөр /2024.07.18/ СБД-ийн ЭХАШШ-д болж, шүүх хуралдааныг өнөөдөр 09.00 цагаас үргэлжлүүлэхээр болсон юм.
Эргэн сануулахад, Н.Өнөрцэцэг нь шүүх хуралд гурван өмгөөлөгчтэй оролцож байгаа бөгөөд өчигдрийн хуралд тодорхой шалтгааны улмаас хоёр өмгөөлөгч ирээгүй. Иймд тэрбээр өөрт нь холбогдуулан шалгаж буй гурван хэргийг тус бүрд нь хувааж өмгөөлүүлэхээр гэрээ байгуулсан гэдгийг хэлж, өмгөөлүүлэх эрхээр хангаж өгөөч хэмээн шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн ч хүлээж аваагүй юм.