Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайд С.Одонтуяа Засгийн газрын хуралдаанд ирэх 100 хоногт хэрэгжүүлэх “БОДЛОГЫН АРГА ХЭМЖЭЭ”-ний төлөвлөгөөгөө танилцуулсан аж. Тодруулбал, БОУАӨЯ дараах гурван зорилтыг тавьж, хэрэгжилтийг ханган ажиллахаа илэрхийлжээ.
Үүнд:
- Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох чадамжтай улс үндэстэн болно
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг сайжруулах, бага нүүрстөрөгч бүхий хөгжлийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн хөгжлийн тогтолцоог бүрдүүлнэ.
- Байгалийн унаган төрхийг хадгалах, байгаль орчинд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх чадамжтай нийгэм, эдийн засгийн хөгжлийн загварыг бий болгоно
Экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглалт, тогтвортой менежментийн тогтолцоог бүрдүүлнэ.
- Байгаль, орчны салбарт төр, нийгмийн түншлэлд тулгуурласан инновац, бүтээмжийн удирдлагын тогтолцоог бүрдүүлнэ
Байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байгаль орчны инновац, менежмент, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх замаар төрийн байгууллагын бүтээмж, түншлэгч хувийн хэвшлийн байгууллагуудын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлнэ.