Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас түймэр тавьж, байгальд 356.4 сая төгрөгийн хохирол учруулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 46 секунд

Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд 262 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тухайлбал, Дорнод аймгийн прокурорын газраас иргэн Б.Б нь гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас Баяндун сумын нутаг дэвсгэрт түймэр тавьсны 2265 га талбай шатаж, байгаль орчинд 356.4 сая төгрөгийн хохирол учирсан байна. Эл хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 /Ой, хээрийн түймэр тавих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Согтуугаар автомашин жолоодож явах үед нь саатуулсан цагдаад 500 мянган төгрөгийн хахууль өгөхийг оролджээ
Согтуугаар автомашин жолоодож явах үед нь саатуулсан цагдаад 500 мянган төгрөгийн хахууль өгөхийг оролджээ
 
Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан таних тэмдгийг өрх болон дүүргийн эмнэлгүүдээр дамжуулан үнэгүй тараана
Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан таних тэмдгийг өрх болон дүүргийн эмнэлгүүдээр дамжуулан үнэгүй тараана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.