
Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Баллон д’Ор”-ын энэ жилийн 30 нэр дэвшигч өчигдөр тодорлоо.
Жагсаалтын хамгийн онцлох нэр нь Лионель Месси. Аргентины од анх 2006 онд нэр дэвшиж байсан бол 20 жилийн дараа дахин шилдэг 30 тоглогчийн тоонд багтжээ. Өдгөө 39 настай Месси энэ удаа түрүүлбэл ес дэх “Алтан бөмбөг”-өө хүртэж, тус шагналын хүртсэн түүхэн дэх хамгийн ахмад тоглогч болох юм.
Энэ жилийн гол өрсөлдөөн Харри Кэйн, Килиан Мбаппе, Ламине Ямаль болон Аваргуудын лигийн аварга Усман Дембеле нарын дунд өрнөх төлөвтэй байна.
Мөн Бруно Фернандеш, Хвича Кварацхелия, Деклан Райс, Родри зэрэг одууд нэр дэвшигчдийн жагсаалтад багтжээ. Харин Криштиану Роналду энэ удаа нэр дэвшсэнгүй. Тэрбээр хамгийн сүүлд 2022 онд “Алтан бөмбөг”-ийн төлөө өрсөлдөж байсан юм.
Энэ жилийн “Алтан бөмбөг”-ийн эзэн аравдугаар сарын 26-нд Лондон хотод тодорно. Ялагчийг хөлбөмбөгийн чиглэлээр дагнан ажилладаг спортын сэтгүүлчдийн саналд үндэслэн тодруулдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!