MC BEATZ: Фэйсбүүкийг ядаж 3 жил хааж үзэх зайлшгүй шаардлага үүссэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Lumino хамтлагийн ахлагч, MC Beatz Фэйсбүүкийн хэрэглээтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр өмнө нь эрх мэдэлтнүүд Фэйсбүүкийг хаах тухай ярихад “арай ч дээ” гэж боддог байсан ч сүүлийн үед цахим орчинд өрнөж буй зохион байгуулалттай мэдээлэл, сөрөг агуулга болон сошиал хэрэглээний нөхцөл байдлыг ажиглаад бараг хаасан нь дээр юм байна” гэсэн байр суурьтай болсон гэв.

Мөн Фэйсбүүктэй адил үйл ажиллагаа явуулдаг дотоодын сайт, аппликэйшнүүдийг хаах бус, харин дотоодын сайтуудын хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзжээ.

MC Beatz-ийн хэлснээр Мэдээ мэдээллээ ойр ойрхон авлаа гээд иргэд нь баяжаад, улс нь хөгжихөөр бол цөм л хөгжихөөр боллоо. Гэтэл элий балай солиоролоос өөрийг лав олж харсангүй. Монголын цахим орчинд сөрөг тал нь хэт давамгайлсан байна. “Фэйсбүүкийг гурван жил хаагаад үзэх хэрэгтэй” гэсэн санал хууль тогтоогчдоос гарвал дэмжихээ мөн илэрхийлсэн байна.

АҮЭБЯ: Шатахууны нийлүүлэлт тасралтгүй хийгдэж байгаа тул хангамж тогтворжсон
АҮЭБЯ: Шатахууны нийлүүлэлт тасралтгүй хийгдэж байгаа тул хангамж тогтворжсон
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!