З.Нарантуяа Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн дэд даргаар томилогдлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Монгол Улсын Гавьяат хуульч, Улсын Их Хурлын гишүүн асан Загдхүүгийн Нарантуяа Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн дэд даргаар томилогдлоо.

З.Нарантуяа нь Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй. ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургууль, АНУ-ын Колумбын их сургуулийг тус тус төгссөн.

Тэрбээр Монголбанк, “Монгол шуудан” банк, “Хадгаламж” банканд удирдах албан тушаал хашиж, Улсын Их Хурлын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажилласан. Мөн 2016–2020 онд Завхан аймгийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Төсвийн зарлагын хяналтын дэд хороог даргалсан бөгөөд 2024–2025 онд Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажилласан туршлагатай.

З.Нарантуяа Нутгийн зөвлөлийн дэд даргын хувиар нутгийн иргэдийн эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Завхан аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрийг дэмжих чиглэлээр ажиллана гэв.

“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд 18 арга хэмжээ хэрэгжүүлнэ
“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд 18 арга хэмжээ хэрэгжүүлнэ
 
Зөвхөн “Чингис хаан“ ОУНБ, Багануур, Багахангай чиглэлийн автобусанд суудал захиална
Зөвхөн “Чингис хаан“ ОУНБ, Багануур, Багахангай чиглэлийн автобусанд суудал захиална
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!