Цагдаагийн биед халдаж, эд хогшил эвдэлсэн гэх A cool буюу Б.Анхбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 43 секунд

Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн наймдугаар сарын 8-нд болсон "The HU" хамтлагийн тоглолтын дараа тус хүрээлэнгийн тоглолт, үйл ажиллагаа хариуцсан захирал, дуучин A COOL буюу Б.Анхбаяр нь шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчид эсэргүүцэл үзүүлж, биед нь халдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл Б.Анхбаярыг "Хууль сахиулагчийг эсэргүүцэх" буюу Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн дагуу зургаан сараас гурван жил хүртэл хорих ялтай зүйл ангиар шалгаж эхэлжээ. Улмаар түүнийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн байна.

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн манай улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ
Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн манай улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!