Нийслэлийн хэмжээнд 11 удаагийн шар өвсний түймэр гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 11 удаагийн шар өвсний түймэр, ойн санд 2 удаагийн түймэр бүртгэгдээд байна.

Хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан түймрийн эсрдлээс урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газар болон орон нутгийн байгаль хамгаалагчид, Нийслэлийн Онцгой байдлын газарт яаралтай мэдээлж иргэний үүргээ биелүүлэхийг холбогдох албаныхан уриалсан байна.

Утас: 72720303, 101

ЗӨВЛӨМЖ:

  • Түймрийн аюултай үед ойд аялал зугаалгаар явахаас татгалзах
  • Хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Тамхи татах, асаагуур ашиглахаас аль болох татгалзах
  • Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх

Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов
Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов
 
23 настай эмэгтэй 8 сартай хүүхдээ хутгалж хөнөөгөөд амиа егүүтгэхийг завджээ
23 настай эмэгтэй 8 сартай хүүхдээ хутгалж хөнөөгөөд амиа егүүтгэхийг завджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!