Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдрөөс Завхан аймагт ажиллаж байна

Огноо
Унших
1 минут 34 секунд

Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдрөөс Завхан аймагт ажиллаж байна. Түүнийг төв талбайд аймгийн болон салбарын удирдлагууд, Улиастай цэргийн хүрээний хүндэт харуул угтан авлаа.

Д.Батлут сайд Завхан аймагт ажиллах үеэрээ аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд ажиллаж, энэ хичээлийн жилээс туршилтын журмаар хэрэгжүүлэх “Цэрэг-эх оронч хүмүүжил–Цэрэгжилтийн хичээл”-ийн бэлтгэл ажилтай танилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 49 дүгээр зарлигийн хэрэгжилтийг хангах үүднээс Баянхонгор, Дорноговь, Орхон, Хэнтий, нийслэлийн Баянзүрх дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад цэрэгжилтийн бэлтгэл хичээл орох арга хэмжээг зохин байгуулж байна.

Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 12 а ангийн 24 сурагч энэхүү хичээл сургалтад хамрагдах юм.

Цэрэгжилтийн хичээлээр эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгох, түүх, соёл, ёс заншлаараа бахархах, сахилга хариуцлагатай байх, багаар ажиллах, гамшиг, ослын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, иргэний хамгаалалтын анхан шатны мэдлэг, дадал эзэмших, бусдыг хүндэтгэх, хамгаалах зөв хандлагатай болох төлөвшлийг хүүхдүүдэд олгохоор зорьж байна.

Мөн Батлан хамгаалахын сайд Д.Батлут Завхан аймагт ажиллах хугацаандаа салбарын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр болов.

Сүүлийн 5 жилд хууль бусаар мод бэлтгэсэн 1986 хэрэг бүртгэгджээ
Сүүлийн 5 жилд хууль бусаар мод бэлтгэсэн 1986 хэрэг бүртгэгджээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!