Талийгаач 10 настай охины хэргийг нийслэлд шалгаж буй тул ар гэрийнхнийг нь хүйтний улирал дуустал түрээсийн байраар хангахаар болжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 18 секунд

Ховд аймгийн Буянт сумын нутагт энэ сарын 1-нд 10 настай охин хөрш айлынхаа тарвас хураах ажилд туслахаар яваад сураггүй болж, эрэн хайх ажиллагааг явуулсан. Харамсалтай нь хөрш айлынх нь эрэгтэй трактор жолоодох үедээ мөргөж амийг нь хөнөөгөөд улмаар галдан шатааж, цогцсыг нь булсан гэдгээ хүлээн зөвшөөрч цагдаад цогцос нуусан газраа зааж өгсөн байдаг.

Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Улаанбаатар хотод үргэлжилж буйтай холбоотойгоор 10 настай хохирогч охины ар гэрийн нийгмийн асуудалд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж өгөөч гэсэн хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн юм. Эл хүсэлтийн дагуу нийслэлийн захиргаанаас талийгаач охины ар гэрийнхнийг хүйтний улирал дуустал түрээсийн байраар хангахаар болжээ.

Энэ талаар хуульч Р.Булгамаа “Хүйтний улирал дуустал түр суурьших түрээсийн байранд хотын захиргаанаас оруулахаар боллоо. Бид хотын захиргаанаас гараад явж байна. Маргааш өглөө түрээсийн байрандаа орно” гэв.

Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
 
С.Амарсайханы мэдэгдлийн “бай“ болсон Г.Занданшатар Самаркандад Шатрын олимпиадад оролцож явна
С.Амарсайханы мэдэгдлийн “бай“ болсон Г.Занданшатар Самаркандад Шатрын олимпиадад оролцож явна
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!