Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК-оос түймрийг унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 53 секунд

May be an image of 9 people and text

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд өнөөдрийн /2025.07.29/ байдлаар ойн түймрийн 7 голомтод Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн 230 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

ОБЕГ-ын дэд дарга Я.Гантөмөр, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар тус суманд ажиллаж, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлыг сонсож, шийдвэрийг гаргалаа.

Дээрх түймрийн голомтод НОБГ-ын 40 алба хаагчийг нэмэлтээр ажиллуулахаар хуваарилж, гал унтраах тоног төхөөрөмж болоод бусад шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм.

Мөн УОК-оос түймрийг унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөө бүтсэн түүхийг танилцуулав
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөө бүтсэн түүхийг танилцуулав
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.