С.Баяр: Дэлхий нийтийн хандлагыг Ц.Даваасүрэн ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй. Сонирхол нь өөр

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа "ОХУ-аас эрчим хүчний хараат байсан бол одоо Хятадаас хараат болох гэж байна. Намайг ЭХ-ний сайд байхад 500, 600 МВт-ын салхины станц барих санал орж ирэхэд Хятадаас хараат болохгүйн тулд би татгалзаж байсан" хэмээн ярьсан.

Түүний илэрхийлсэн эл байр суурьтай холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр "Эрчим хүчний статистик, дүн шинжилгээ хийдэг IEA, Ember зэрэг олон улсын байгууллагын мэдээлснээр, 2025 онд нийт цахилгаан үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүч (34%) нүүрснээс (33%) анх удаа давсан аж. 2030 онд дэлхийн цахилгааны 50% нь сэргээгдэх эх үүсвэрээс гарах төлөвтэй. Дэлхийн хандлагаа дагах нь зөв. ЦД бол үүнийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй. Сонирхол нь өөр" гэв.

Баян-Өлгий аймагт цагдаагийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Баян-Өлгий аймагт цагдаагийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
 
NBA-ийн аварга Dwight Howard Монголын талбайд: SG Apes, Selenge Bodons багууд өнөөдөр өрсөлдөнө
NBA-ийн аварга Dwight Howard Монголын талбайд: SG Apes, Selenge Bodons багууд өнөөдөр өрсөлдөнө
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!