Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булган аймагт гарсан ойн хоёр түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.05.10) 12:00 цагийн байдлаар Булган аймагт гарсан ойн хоёр гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал:

-Булган аймгийн Тэшиг сумын “Зүүн согоот”-д гарсан ойн гал түймрийг цурамд оруулж,

-Булган аймгийн Тэшиг сумын “Тасархайн давааны ам”-д гарсан ойн гал түймрийг мөн цурамд оруулж, бүрэн унтраахаар Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 67 хүн, 11 автомашинтайгаар ажиллаж байна.

Он гарсаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 46 суманд, 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгууллаа.

Э.Цовоо: Гадаадын тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдүүд эссэгээ маш сайн бичиж, тэтгэлгийн хороондоо юу өгөх вэ, тухайн улсдаа юу үлдээх вэ гэдгээ тусгах хэрэгтэй
Э.Цовоо: Гадаадын тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдүүд эссэгээ маш сайн бичиж, тэтгэлгийн хороондоо юу өгөх вэ, тухайн улсдаа юу үлдээх вэ гэдгээ тусгах хэрэгтэй
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 26 хэм дулаан. Бороо орохгүй
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 26 хэм дулаан. Бороо орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.