Сүхбаатарын талбайд маргааш “K-WAVE concert” үнэ төлбөргүй болно

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 17 секунд

Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 5-ны 18:00 цагаас “KOREA MEDICAL TOURISM ROADSHOW 2026” арга хэмжээний хүрээнд “K-WAVE CONCERT” үнэ төлбөргүй болно. Тоглолтод “Way Back Home” дуугаараа дэлхийд танигдсан DJ, дуучин SHAUN, BB GIRLS хамтлагийн дуучин Minyoung, дуучин Ука, охидын WASABIES хамтлаг болон залуу уран бүтээлчид оролцоно.

Тус тоглолт нь БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорациас зохион байгуулж буй “KOREA MEDICAL TOURISM ROADSHOW 2026” арга хэмжээний хүрээнд болох юм.

Энэ хүрээнд есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар болон Даланзадгад хотод БНСУ-ын эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ, оношилгоо, аялал жуулчлалын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна K-Beauty, K-соёл, K-POP-ийг танилцуулах олон төрлийн хөтөлбөр зохион байгуулна.

Мөн есдүгээр сарын 5, 6-нд Сүхбаатарын талбайд арга хэмжээг олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж, оролцогчид БНСУ-ын аялал жуулчлал болон эрүүл мэндийн үйлчилгээний талаар шууд мэдээлэл авах боломжтой юм.

Clippers аваргын мөрөөдлийнхөө төлөөсөнд таван драфтын эрх болон 30 сая ам.доллар алдлаа
Clippers аваргын мөрөөдлийнхөө төлөөсөнд таван драфтын эрх болон 30 сая ам.доллар алдлаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!