Оюутолгойн 61 ажилтан 1226 метрийн гүнд гацжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Оюутолгойн уурхайн гүний хэсгээс гадарга руу ажилтнууд тээвэрлэдэг өргүүр цахилгааны доголдлын улмаас зогсож, тухайн үед өргүүрт байсан 61 ажилтан хэдэн цагийн турш саатсан байна. Тус үйл явдал өчигдөр 18:10 цагийн орчимд болсон бөгөөд уурхайн цахилгааны шугам хооронд шувуу орсны улмаас богино залгаа үүсэж, автомат хамгаалалт ажилласан байна. Ингэснээр уурхайн зарим хэсэгт цахилгааны доголдол үүсэж, өргүүрийн аюулгүйн систем идэвхжсэнээр ажиллагаа нь зогссон аж.

Ажилчид 1226 метрийн гүнд гацсан ба уурхайн холбогдох баг ажиллаж, өргүүрт саатсан 61 ажилтныг 23:57 цагт гадарга дээр гаргасан байна. Одоогоор цахилгааны доголдол үүссэн шалтгаан, нөхцөлийг нарийвчлан шалгаж байгаа аж.

БЕГ-ын дарга Х.Тамир: Аравдугаар сарын 1-нд нэгдүгээр ангийн сурах бичиг 100 хувь ашиглалтад орно
БЕГ-ын дарга Х.Тамир: Аравдугаар сарын 1-нд нэгдүгээр ангийн сурах бичиг 100 хувь ашиглалтад орно
 
хөгжлийн банк дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн “хөгжлийн бонд” хөтөлбөрийг эхлүүллээ
хөгжлийн банк дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн “хөгжлийн бонд” хөтөлбөрийг эхлүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!