NBA-ийн аварга Dwight Howard Монголын талбайд: SG Apes, Selenge Bodons багууд өнөөдөр өрсөлдөнө

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 24 секунд

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн мөнхийн өрсөлдөгчид болох SG Apes болон Selenge Bodons багууд өнөөдөр 19:00 цагт M Bank Arena-д улирлын өмнөх тоглолтоо хийнэ.

Тус тоглолтын гол онцлог нь SG Apes-ийн бүрэлдэхүүнд NBA-ийн аварга, Dwight Howard багтаж байгаа явдал юм. NBA-д 18 улирал тоглож, аваргын цом хүртэж байсан Howard Монголын багийн өмсгөлтэй талбайд гарах нь сагсан бөмбөг сонирхогчдын хувьд онцгой үйл явдал болж байгаа нь гарцаагүй. Мөн SG Apes шинэ улирлын өмнө бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, АНУ-ын дасгалжуулагч Garrett Kelly-г ерөнхий дасгалжуулагчаар томилсон. Үүнээс гадна Америкийн легионер Keith Braxton багт нэгдээд байгаа бөгөөд Өлзий-Орших, Дөлгөөн, Саруул-Эрдэнэ гэх гол тоглогчидтой хамт шинэ улирлын бэлтгэлээ хангаж байгаа аж.

Харин Selenge Bodons шинэ улиралд АНУ-ын мэргэжлийн дасгалжуулагч JB Benjamin-ийн удирдлага дор өрсөлдөнө. Тус багийн бүрэлдэхүүнд Батбаяр, Жордан Толберт, Тулга, Төгөлдөр нар багтаж байгаа бөгөөд шинэ дасгалжуулагчийн удирдлага дор тэд хэрхэн зохицож тоглохыг харцгаая.

Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан
Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан
 
“MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
“MAMA AWARDS 2026”-г үзэх эхний зургаан азтан тодорлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!