Хачиртай бантан подкастын нэрэмжит “Үнэн зоригт” шагнал олгодог болно

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монгол Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд “Хачиртай бантан” подкастыг санаачлан мөн өөрөө хөтлөн ажилладаг билээ.

Тус хамт олны зүгээс амжилттай сайн барилдаж байгаа залуу бөхчүүдийг дэмжих, сурталчлах, урамшуулах зорилгоор жил бүр ШИЛДЭГ 8 аймгийн цолтныг тодруулж, подкастынхаа нэрэмжит “ҮНЭН ЗОРИГТ” шагналыг гардуулахаар боллоо.

Энэхүү шагналыг намрын эхний барилдаанаас сар шинийн барилдаан хүртэл аймаг сумын цолтой болон залуу бөхчүүдийн цуглуулсан чансааны оноог харгалзан эхний 8 аймгийн цолтон бөхөд гардуулах бөгөөд шагналыг тус бүр 1.0 сая төгрөг, дурсгалын зүйлс, Сургалт, шинжилгээний Эрхийн бичгүүд дагалдах юм.

Цэцэрлэгийн бүртгэлийн хариуг энэ сарын 12-13-нд мэдэгдэнэ
Цэцэрлэгийн бүртгэлийн хариуг энэ сарын 12-13-нд мэдэгдэнэ
 
Хүлэгүүдийн 22 жилийн түншлэл өндөрлөж, “Өмнөговийн Хүлэгүүд” болжээ
Хүлэгүүдийн 22 жилийн түншлэл өндөрлөж, “Өмнөговийн Хүлэгүүд” болжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!