Өнгөрсөн наймдугаар сарын 24-нд 38 настай, эрэгтэй “Б” тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон шалгагдаж байх үед хамт байсан 35 настай, эмэгтэй “З” цагдаагийн алба хаагчийн биед нь халдсан хэрэг гарчээ.
Уг хэргийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. "Хууль сахиулагчийг эсэргүүцэх.
Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!