Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Зам, тээврийн хөгжлийн яамнаас дэвшүүлсэн ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд өнгөрсөн 2023 онд 9 аймагт орон нутгийн нислэгийг сэргээсэн.
Энэ хүрээнд өнөөдөр /2024.04.28/ МИАТ ТӨХК орон нутагт нислэг үйлдэх 70 хүний суудалтай CRJ-700 Мазаалай агаарын хөлгөө хүлээн авч, анхны нислэгээ Ховд аймаг руу үйлдлээ.
Энэ үеэр, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, "2009 оноос хойш зогссон байсан нислэгийг өнгөрсөн онд сэргээсэн. Ингэхдээ Өмнөд Африк Улсын нойтон түрээсийн онгоцоор үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдрөөс МИАТ компанийн нисгэгчид нисэх хуурай түрээсийн онгоцыг оруулж ирээд өнөөдөр анхны нислэгээ үйлдэж байгаадаа баяртай байна. 2024 онд бид 90.000 зорчигч орон нутагт тээвэрлэнэ. МИАТ компани орон нутгийн нислэгээс ашиг олохгүй, алдагдал хүлээхгүй" гэлээ.