Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны "Дэнж" хороолол иргэн Э энэ сарын 2-ны өдрийн 21:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлага 4-ний өдрийн 17:42 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, тосгоны Захирагчийн ажлын албаны ажилтануудтай хамтран иргэн Э /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг энэ сарын 07-ны 08:37 цагаас эхлүүлсэн байна.
Гурван бүлэгт хуваагдан, 1 дүгээр бүлэг "Хайчийг-Ам", "Ар давхар", "Нарийн" зэрэг газруудаар 30 км-т, 2 дугаар бүлэг "Мэргэн", "Жаваагийн-Өвөр" гэдэг газруудаар 40 км-т, 3 дугаар бүлэг "Хайч", "Мэргэний рашаан", "Нарийн" гэдэг газруудад 15 км газарт тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. Улмаар өнөөдөр /2024.04.08/ 09:00 цагт дахин эхлүүлэхээр болжээ.