Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймгийн зарим сумдад мал бэлчээрлэх боломжгүй болсон тул өвс, тэжээлийн тусламж үзүүлэхээр болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Сүүлийн өдрүүдэд Хөвсгөл аймгийн зарим суманд олон хоног цас орсны улмаас Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Алаг-Эрдэнэ сумын зарим багийн малчдад өвс, тэжээлийн хомсдол үүсээд байна.

Тухайлбал, Улаан-уул сумын зургаан багийн 977 малчин өрхийн 62210 бод мал, 163014 бог мал тавдугаар сарын 15-ы өдрөөс эхлэн үргэлжлэн орсон цасны улмаас бэлчээрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Цасны зузаан 6-8 см, шуурсан газар 40 см болсон байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын дөрөвдүгээр хуралдааныг цахим хэлбэрээр шуурхай зохион байгуулж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Улаан-Уул суманд 600 боодол өвс, 10 тонн тэжээл, Рэнчинлхүмбэ суманд 5 тонн тэжээл, Баянзүрх суманд 10 тонн тэжээл, Алаг-Эрдэнэ суманд 300 боодол өвс олгохоор шийдвэрлэлээ.

Завхан аймгийн урд бүсийн замыг маргааш 09.00 цаг хүртэл хаалаа
Завхан аймгийн урд бүсийн замыг маргааш 09.00 цаг хүртэл хаалаа
 
МОНАДА: Бүх цэргийн наадам болон 16 аймгийн наадамд зодоглосон бөхчүүдээс допинг илрээгүй
МОНАДА: Бүх цэргийн наадам болон 16 аймгийн наадамд зодоглосон бөхчүүдээс допинг илрээгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.