Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөлийн ойн түймрийг унтраах ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар 2 аймагт ой хээрийн түймэртэй байна. Тодруулбал,

  • Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум Зэрлэг багийн “Баянзүрх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 330 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 80 хүн, 4 автомашин, 7 мотоцикл, 19 морьтойгоор 07.30 цагаас эхлэн ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
  • Сэлэнгэ аймаг, Мандал сум Түнхэл 5 дугаар баг “Зүрх хүзүү” гэх газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 278 км, Мандал сумын төвөөс зүүн урд зүгт 90 км/ Ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.06-ний өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр анги, орон нутгийн нийт 48 хүн, 5 автомашинтай түймрийн хойд талаас зүүн чиглэлд унтраах ажиллагаа явуулж байна.

Номын баяраар “Сэтгэлийг тэжээх 50 ном“-ын жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулна
Номын баяраар “Сэтгэлийг тэжээх 50 ном“-ын жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулна
 
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд  зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд  зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.