Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмын найруулагчид Б.Анар, Ц.Батнайрамдал нарын нэр яригдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

Жил бүрийн өдийд Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертыг хэн найруулах талаар хэлэлцүүлэг олон нийтийн дунд өрнөдөг. Энэ жил ч мөн адил хэлэлцүүлэг өрнөж, Херогийн Б.Баатар, Н.Наранбаатар гэх мэт таамаг бүхий ярианууд өрнөж эхэлсэн.

Тэгвэл яг одоо Төрийн ордонд Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны ээлжит хурал болж, нээлт, хаалтыг найруулах найруулагч, продюссерийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа аж. Тодруулбал, энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар ажиллах саналыг 10 найруулагч, 7 продюссерт хүргүүлсэн байна. Эдгээрээс 3 хүн нь саналыг хүлээн авч, материалаа ирүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, найруулагч Б.Анар, Ц.Батнайрамдал нарын хооронд энэ удаагийн өрсөлдөөн өрнөж байгаа бөгөөд чухам хэн нь вэ гэдэг нь хараахан тодорхой болоогүй байна.

“Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анарын тухайд, өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар ажиллаж, наадамчин олноос чамлахааргүй өндөр үнэлгээг авч чадсан. Түүний үүсгэн байгуулсан “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчид "Харанга", "Ice Top", "Татар" хамтлаг, дуучин Т.Ариунаа зэрэг хамтлаг, дуучдын ойн тоглолт, клип хийхээс гадна реклам, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулсан туршлагатай.

Харин Ц.Батнайрамдал найруулагчийн тухайд, олон арван жүжиг, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, тоглолт зохион байгуулж, найруулж байсан туршлагатай нэгэн. Тухайлбал, тэрбээр "2014-2018 он хүртэл дөрвөн жил дараалан Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулсан, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллаж байжээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын захиалгаар “Legend” төслийн ерөнхий найруулагчаар 2019 онд ажиллаж байсан бол 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулж байжээ. Улмаар аймаг, нийслэл, сумын ой, Хүүхдийн спортын наадам, "Нийслэлийн мөнгөн шөнө" зэрэг томоохон арга хэмжээнүүдийг найруулсан туршлагатай юм.

М.Оюунчимэг: Өнөөдөр С вирусыг хэн ч ярихгүй байгаа. Энэ бол үр дүн
М.Оюунчимэг: Өнөөдөр С вирусыг хэн ч ярихгүй байгаа. Энэ бол үр дүн
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.