Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: Өнөөдөр С вирусыг хэн ч ярихгүй байгаа. Энэ бол үр дүн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, Гепатитын Д вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "2017 онд Д.Сарангэрэл, С.Чинзориг гишүүн бид гурав С вирустай нэг иргэн 100-200 ам.доллар зарцуулж байна гээд Байнгын хороонд хандаж байсан. Үүнд Байнгын хороо манлайлалтай оролцож, төсөвт хөрөнгө суулгаад Харвони буюу С вирусыг устгах эмийг оруулж ирсэн. Өнөөдөр С вирусыг хэн ч ярихгүй байна. Энэ бол үр дүн. Хүн бүр бидэнд талархдаг.

Яагаад гэвэл тэр үеийн НББХ энэ асуудлыг шийдэж чадсан. Бид гурав лобби бүлгийн гишүүн байсан юм. Үүнтэй адил В, Д вирусын эсрэг ийм маягийн шийдэл гаргах нь чухал байна" гэв.

Ж.Чинбүрэн: Иргэд шүдний эмнэлгээс элэгний В, C вирус авч байна. Орчин цагт ингэж болох уу
Ж.Чинбүрэн: Иргэд шүдний эмнэлгээс элэгний В, C вирус авч байна. Орчин цагт ингэж болох уу
 
ЦЕГ: Бусадтай маргалдахдаа тоглоомон буу ашиглаж танхайрсан тул бууг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна
ЦЕГ: Бусадтай маргалдахдаа тоглоомон буу ашиглаж танхайрсан тул бууг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.