Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.07.01/-ийн үдээс өмнөх хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тухайлбал,

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 6 гишүүн 2025.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Төслийн хүрээнд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 болон 3.2 дахь хэсгүүдэд туссан шаардлагуудаас хасалт хийх бөгөөд хуулийг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан.

Монгол Улсад жил бүр дунджаар 75,000-80,000 хүүхэд шинээр мэндэлдэг ч нийт төрөлтийн 3-4 орчим хувьд хүүхэд 1 нас хүрэхээсээ өмнө эндэж ойролцоогоор 2,500-3,000 эх хуулийн шаардлагын улмаас тэгш боломж эдэлж чадахгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Хуулийн төсөл батлагдсанаар өмнө нь урамшуулал авч чадаагүй 27,000 гаруй эхийн асуудлыг дахин судалж, урамшуулалд хамруулах боломж бүрдэх юм. Төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Унадаг дугуй хулгайлдаг 14-18 насны бүлэг этгээдүүдийг илрүүлжээ
Унадаг дугуй хулгайлдаг 14-18 насны бүлэг этгээдүүдийг илрүүлжээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.