Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НББХ: Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн Хараат бус шинжээчээр Д.Далхжавыг томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.06.26)-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Д.Далхжавыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргалаа.

Нийгмийн бодлогын байнгын хорооноос энэхүү зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны долдугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар товлоод байгаа юм.

Зөвлөх профессор Д.Далхжав 2008 онд ХААИС-д эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд 2000-2007 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Орлого, санхүүжилтийн хэлтсийн даргаар ажилласан туршлагатай. ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимд ахлах багшаас тэнхимийн эрхлэгч, зөвлөх профессороор дэвшин ажиллаж байна.

АУДИТ: 2024 онд сайд нар нийт 33.8 тэрбум төгрөгийн төсвийг ЗОРИУЛАЛТЫН БУСААР, ҮР АШИГГҮЙ зарцуулсан
АУДИТ: 2024 онд сайд нар нийт 33.8 тэрбум төгрөгийн төсвийг ЗОРИУЛАЛТЫН БУСААР, ҮР АШИГГҮЙ зарцуулсан
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.