“Утааны эсрэг ээж аавуудын групп”-ын админ Ц.Пүрэвхүү МАН-ын Ерөнхий хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа аж.
Энэ нь намын залуу гишүүдийн эгдүүцлийг хүргэж байна. Энэ талаар МАН-ын залуу гишүүн П.Өлзийнаран цахим хуудаснааа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр
“Би Их Бага хурлаас энэ хүнийг намын хяналтын ерөнхий гишүүнээр сонгоогүй шүү. Тооноор яасан цензургүй хүн оруулж байна аа. Та нарын үед энэ намын босго арай намхан эсвэл бүр босго гэж ойлголт байхгүй болчхоод байна уу. Би буруу хүнийг андуурч ойлгоод байна уу? Сэтгүүлч мэргэжлээ хийвэл яадаг юм бол. Эрх зүйч гээд өнгөлөн далдлалт хийгээд байдаг юм уу? Шинэ залуучууд орж ирж байгаа нь сайн байна. Гэхдээ явдаг шат дамжлага зарчмаар нь явмаар байна” хэмээжээ.