Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чансаа өндөр шилдэг 64 бөхийн энтертайнмент барилдаанд өнөөдөр болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 16 секунд

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдөр Монгол бөхийн өргөөнд чансаа өндөр шилдэг 64 бөхийн энертайнмент барилдаан 15.00 цагаас болно. Тус барилдаанд улсын цолтой 40 бөх, аймгийн цолтой 20, сумын цолтой 4 бөх барилдах аж.

Бөхчүүд барилдахдаа учраа бөхөө сугалаа сугалж барилдах юм.

Түрүү бөхийг 10 сая төгрөгөөр, үзүүр бөхийг 5 сая төгрөгөөр, шөвгийн 4 2.5 сая, 3 давсан бөхийг 500.000, 2 давсан бөхийг 400.000, 1 давсан бөхийг 300.000 төгрөгөөр шагнах юм байна.

Барилдаанд,

  • Улсын аварга Н.Батсуурь
  • Улсын арслан Р.Пүрэвдагва,
  • Улсын гарьд Ц.Бямба-Отгон
  • Улсын заан Б.Батмөнх
  • Улсын заан Б.Серик
  • Улсын заан Б.Бат-Өлзий
  • Улсын заан Д.Анар
  • Улсын заан Ц.Одбаяр
  • Аймгийн арслан М.Баяржавхлан
  • Аймгийн арслан Н.Өсөхбаяр
  • Улсын начин Б.Даваа-Очир
  • Улсын начин Б.Чимэдвандан
  • Улсын начин Д.Амаржаргал
  • Улсын начин Д.Амарсайхан
  • Улсын начин Д.Хүдэрбулга
  • Улсын начин Н.Баярбаатар
  • Улсын начин Ө.Батзул
  • Улсын начин Х.Цогтгэрэл
  • Улсын начин Э.Даш
  • Улсын харцага Б.Зоригтбаатар
  • Улсын харцага Г.Бадрах
  • Улсын харцага Д.Бат-Эрдэнэ
  • Улсын харцага Н.Золбоо
  • Улсын харцага Т.Баасанхүү
  • Улсын харцага Х.Гантулга
  • Улсын харцага Ш.Пүрэвгарьд
  • Цэргийн заан Ө.Батсуурь нар оролцохоор болжээ.
МАН-ын бага хурал  өнөөдөр хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ
МАН-ын бага хурал өнөөдөр хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ
 
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал эхэллээ
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.