УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хуралдааны үеэр дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр,
"Олсон ашиг бүрээ хуваагаад байвал ирээдүйд үнэ цэн, өртөг бүтээх боломжоо тэр хэрээр хязгаарлаж, улмаар иргэдийн эзэмшлийн хувьцааны ирээдүйн үнэ цэнийг унагаж, өгөөжийг бууруулах үр дагавартай. Тиймээс шийдвэр гаргахдаа асуудлыг өргөн хүрээнд харж, тооцоо судалгаа хийх шаардлагатай. Компанийн үнэ цэн, хувьцааны ирээдүйн үр өгөөжийг сайжруулах асуудлыг бизнес төлөвлөгөө гаргаж, зөв менежмент хийх, холбогдох шийдвэрийг ТУЗ гарган ажиллах үүрэгтэй" гэв.