Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнийн санаачлагад буруу зүйл үгүй, гэхдээ...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 11 секунд

Сүүлийн хэдэн өдөр Хэнтий аймгийн Батноров суманд хийгдсэн бүтээн байгуулалтыг сошиал сүлжээгээр шүүмжилж үүнийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй холбох компанит ажиллагаа зохион байгуулалттай гэмээр өрнөх боллоо. Өөрдсийн түүхэнд эзэн болохгүй бол өрөөл бусад нь бидний өмнөөс түүхийг эзэмших, гуйвуулах явдал дэлхийн хаа сайгүй явагдаж байна. Чингис хааны “өв”-өөр хамгийн их орлогыг БНХАУ дахь Өвөрмонголын Ордос хот олж байхад Их хааны өлгий нутгийнхан түүхээ өмчлөх, аялал жуулчлалын томоохон төсөл санаачлахыг буруутгах  аргагүй. 

Харамсалтай нь тэр гайхалтай санааг хэрэгжүүлэх явцад "будаа" болгож орхилоо. Хэнтий аймагт улсын төсвөөр баригдаж байгаа “Андлалын өргөө”, “Их хуралдай” цогцолборуудын зураг нийгмийн сүлжээний бухимдлын нэг сэдэв боллоо. Үнэхээр болхи, хийц муутай, гоо зүйн мэдрэмжгүй уг байгууламжууд юун 400 сая жуулчин татах, юун Их хааны сүр хүчийг гайхуулж, бахархуулах манатай болж хувирлаа. Бүтээн байгуулалт нь цаашид энэ чигээрээ үргэлжлэх үү яах вэ? гэдэг нь тусдаа асуудал харин энэ бүтээн байгуулалттай холбоотой хэд хэдэн зүйлд бид анхаарах ёстой юм. 

Нэгдүгээрт: Монголчууд ийм хэмжээний бүтээн байгуулалт хийх гэж байгаа бол хөрөнгө оруулалтыг хангалттай шийдэх ёстой байсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сайн муугаараа хэлүүлж байж 2 тэрбум төгрөг буюу 1 сая хүрэхгүй доллар төсөвт тусгуулсан. Гэтэл Ордос дахь Чингис хааны онгон 12 сая ам.доллараар босч жил бүр 10 сая жуулчин авч үүний орлогоороо шинэчлэн сайжруулж томорсоор байгаа нүсэр бүтээн байгуулалт юм. Бид энэ хэмжээнд өрсөлдөхгүй юм гэхэд олон улсын жишиг болохуйц шаардлага хангасан цогцолборыг багадаа 20 тэрбум төгрөгөөр босгоно. 

Хоёрдугаарт, Монголын түүх, тусгаар тогтнолын баталгаа, улсын нэр нүүр болох ийм том байгууламжуудыг үндэсний топ компаниудаар бариулах ёстой байлаа. Тухайлбал, Голомт, МАК, Эм Си Эс, Хурд, Жигүүр гранд, Номин гэх мэт топууд хийсэн бол хийсэн шиг хийнэ. Ядаж өөрсдийнхөө нэр төрийг бодож тэд хариуцлагатай хандана. Гэтэл тэгээгүй. Хэнтий аймагт баригдах “Их Монгол Улс Эзэнт Гүрэн Цогцолбор”-ыг Хөвсгөл аймагт хаягтай “Мөнх-Өргөө” гэж хэний ч мэдэхгүй компанид даатгаж орхижээ.

Гуравдугаарт, Үүнээс шалтгаалж Их Монгол Улсын мандан бадрал, түүхийн бахархалтай холбоотой бусад ажлуудад хийх бусад хөрөнгө оруулалт төвөгтэй, хэл амтай боллоо. Энэ нь барилгад оруулсан 2 тэрбум төгрөгөөс хэд дахин илүү хор уршигтай асуудал юм. Бас Монголын соёл, түүх, бахархалыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг үгүй хийж байна. Энэ үйлдлийн төлөө хэн ямар хариуцлага хүлээх вэ? Энэ бол авлигаас илүү ноцтой албан тушаалын гэмээр гэмт хэрэг. 

Дарөвдүгээрт, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд болсныхоо дараа өөрийн зөвлөхүүдээ танилцуулж, дэлхийн топ сургуулийг төгсөгчдийг зөвлөхөө болгосон гэж рекламдаж байсныг хүмүүс мартаагүй байгаа. Тэдгээр "гайхамшигтай" зөвлөхүүд нь ийм зүйл хийгдэж байхад ямар зөвлөлгөө өгсөн бэ? Ямар хяналтууд тавьсан бэ? Тэд зүгээр л англи хэлтэй гайгүй сургууль төгссөн амьдрал мэдэхгүй залуус эсвэл төрийн ажил хийх ямар ч туршлага байхгүй нөхдүүд гэдэг нь энэ хэдэн барилга байгууламжуудаас харагдана. 

Тавдугаарт, Засгийн газрын нэр хүндийг унагах, улмаар ганхуулж огцруулах зорилгоор сошиал сүлжээгээр зохион байгуулалттай дайралтууд хийгдэх болсны нэг илрэл нь уг бүтээн байгуулалтыг Л.Оюун-Эрдэнэтэй холбож харлуулах ажил болоод байна. Мэдээж хэрэг Л.Оюун-Эрдэнэ өөрөө шавар зуурч, тоосго өрөөгүй нь тодорхой. Л.Оюун-Эрдэнийг буруутгаж болох ч түүний санаачлага буруу байгаагүй, түүх өв соёлоо хадгалж хамгаалж, аялал жуулчлалыг татахад хөрөнгө оруулалт хийх ёстой гэдгийг бид нэгхэн түйвээнээр умартаж, баллаж болохгүй билээ. 

Л.Оюун-Эрдэнэ 400 сая жуулчинтай холбоотой асуудлаар өөрөө ийнхүү тайлбар хийж байсан юм.

Сонирхуулах үүднээс Хэнтий аймагт хийгдэж буй бидний бүтээн байгуулалт, БНХАУ-д хийгдсэн тэдний бүтээн байгуулалтын гэрэл зургуудыг харьцуулья. 

-Ордос хот дахь бүтээн байгуулалт-

-Хэнтий аймаг дахь "Андлалын өргөө"-

Хандивын 30 мянган хонийг БНХАУ-д хүлээлгэн өгөх ажлыг шуурхайлна
Хандивын 30 мянган хонийг БНХАУ-д хүлээлгэн өгөх ажлыг шуурхайлна
 
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.