Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Наранбаатар: Намайг УДЭТ-ын захирал болсонд өсөрхөөд байгаа хүн жүжигчин Б.Шинэбаярыг зодсон гэх худал мэдээлэл тараасан юм болов уу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Жүжигчин Б.Шинэбаярыг найруулагч Н.Наранбаатар хэвтэрт ортол нь зодсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар жүжигчин Б.Шинэбаяраас тодруулахад "Найруулагч Н.Наранбаатар намайг зодоогүй. Ор үндэслэлгүй худал мэдээлэл цацагдсан байна. Би зүгээр ажлаа хийгээд явж байна” гэлээ. Харин УДЭТ-ын захирал Н.Наранбаатараас лавлахад "Худал мэдээллийг хэн тараагаад байгааг нь мэдэхгүй юм. Шалтгааныг нь ч ойлгохгүй байна. Намайг магадгүй УДЭТ-ын захирал болсонд өсөрхөөд байгаа хүн юм болов уу л гэж хардаж байна" гэв.

УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу гавьяаныхаа амралтыг өнгөрсөн есдүгээр сард авч, түүний оронд тус театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар захирлаар ажиллаж эхэлсэн юм.

Сувинер, шинэ жилийн тоглоом гэж гаальд мэдүүлсэн бараанд  хоёр амьд могой, есөн яст мэлхийг нуусан байжээ
Сувинер, шинэ жилийн тоглоом гэж гаальд мэдүүлсэн бараанд хоёр амьд могой, есөн яст мэлхийг нуусан байжээ
 
Т.Энхжин Ази тивийн аваргын финалд шалгарлаа
Т.Энхжин Ази тивийн аваргын финалд шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.