Ж.Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолын төслийг гишүүд дэмжиж, байнгын хороонд шилжүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 36 секунд

“Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Уг тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 57.9 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Тогтоолын төслийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Жамсрангийн Самбуу бол Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн нэрлэгдэж, ард түмнийхээ гүн хүндэтгэлийг хүлээсэн, өнөөг хүртэл нэр нь бүтэн байгаа төрийн зүтгэлтэн мөн. Үлгэр жишээч төрийн албан хаагч байсан Ж.Самбуугийн төрийн ажлын өвөрмөц арга барил болон манай орны эдийн засгийн тулгуур салбар болох уламжлалт мал аж ахуйг зөв зохистой эрхлэх талаарх түүний үнэ цэнтэй бүтээл, сургаалыг залуу үеийнхэнд таниулах, эзэмшүүлэх нь чухал ач холбогдолтой" гэдгийг онцлов.

Тэрбээр үргэлжлүүлэн "Ж.Самбуу бол 1972 оныг хүртэл 18 жилийн турш Ардын их хурлын тэргүүлэгчдийн даргаар ажилласан хүн. Түүхийн ээдрээтэй нухчаанд Монголын төлөө зүрх сэтгэлээ зориулж байсан эдгээр хүмүүсээ хүндэтгэж, хойч үедээ өвлүүлэх нь чухал ач холбогдолтой. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гээд үг бий. Тиймээс Монгол төрийн алтан аргамж бол Монгол төрдөө үнэлэгдэх ётсой хүндээ хүндэтгэл үзүүлж байх ёстой" гэв.

БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга асан, бүрэн эрхт элчин сайд, ХХ зууны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, түүний амьдрал, үйл ажиллагааных нь талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж, ном, баримтат кино бүтээгдэх аж. Ж.Самбуугийн амьдралын замнал, төрийн ажлын арга туршлага болон уламжлалт мал аж ахуйн талаарх бүтээл, сургаалыг нь төрийн залуу албан хаагчид болон залуу малчдад таниулсанаар тэдэнд сайн арга туршлага, арга барилыг эзэмшүүлж, тэдний чадавхыг бэхжүүлэхэд зохих нөлөө үзүүлнэ гэж үзжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхэдтэйгээ хамт чаргаар гулгаж байсан 46 настай эмэгтэй сараалжин хашаа мөргөж, НАС БАРЖЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхэдтэйгээ хамт чаргаар гулгаж байсан 46 настай эмэгтэй сараалжин хашаа мөргөж, НАС БАРЖЭЭ
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!