ИХРҮҮД: Гурван өөр эсийн ихрүүд учраас бид 3 өөр царайтай. Хүмүүст ихэр гэж хэлэхээр итгэдэггүй болохоор ах, дүүс гээд хэлчихдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 35 секунд

"ТЭМҮҮЖИН ӨРЛӨГ" сургуульд сурдаг 13 настай ихрүүдийг UBN сайт онцолж байна. Та бүхний харж байгаачлан тэд хоёр биш гурван ихэр. 2011 онд хүүтэй болох аавынхаа хүслийг биелүүлж, гэр бүлдээ аз жаргал бэлэглэн ирсэн.

Ихрүүдийг Э.Манлай, Э.Магнай, Э.Марал гэдэг. Э.Манлайгийн тухайд жүдо бөхийн тамирчин болох мөрөөдөлтэй бол Э.Магнай цэрэг цагдаагийн хүн болохыг хүсдэг. Мөн тэд ирээдүйд аавынхаа ажлыг өвлөх хүсэлтэй учраас мал маллах, тээвэрт явах зэрэгт сонирхолтой. Харин эмэгтэй ихэр Э.Маралын тухайд бүжигчин болох мөрөөдөлтэй.

Тэд хамтдаа байхдаа юунаас айхгүй зоригтой болчихдог учраас 3 ихэр биш ганцаараа төрсөн бол яах байсан бол гэдгээс хамгийн их айдаг. Тэр дундаа эмэгтэй ихэр Э.Марал нь эрэгтэй ихрүүддээ эрхэлж өссөн учраас хол байж чаддаггүй. Ээж аав нь биеийг нь даалгах зорилгоор сургууль дотор нь өөр ангид оруулж үзсэн ч бие нь өвдөж, дуугаа хураагаад ганцаараа явж чадахгүй байсан учрааас жил ч бололгүй ахин нэг ангид хамт сурч эхэлсэн. Бүжигчин болох мөрөөдөлтэй туяхан охин "ТЭМҮҮЖИН ӨРЛӨГ" цэргийн сургуульд орсон нь ч үүнтэй холбоотой.

Энэ талаар тэдний ээж Болортуяа хэлэхэдээ, "Э.Марал эрэгтэй ихрүүдийнхээ мөнхийн асаргаанд байдаг. Миний цүнхийг үүр, тэрийг тэг, энийг ингэ гээд л эрхлээд явж байдаг юм. Нөгөө хоёр нь ч араас нь юмнуудыг нь цуглуулаад мөнхийн тусалж явна. Ямар сайндаа л Э.Магнай өөрийнхөө малгайг өмчихөөд өөр малгай халааслаад байхаар нь яах гэж байгаа юм гээд асуусан чинь "Э.Марал малгайгаа мартаад явчихдаг юм аа. Орой хичээл тарахаар "даараад байна" гээд би малгайгаа өгөөд өөрөө даардаг" гэх жишээний. Тиймээс бид иеийг даалгах гээд сургууьд дпотор нь өөр ангид оруулсан ч сэтгэл санаагаар унаад "Тэр хоёр хаана байна. Би тэнд байна. Зүгээр ээ тэр цэрэгт чинь явья. Тусдаа байж чадахгүй юм байна" гээд хамт сурч эхэлсэн" гэлээ.

Ихрүүд 3 өөр эсийнх учраас царай нь өөр. Тийм ч учраас 3 ихэр гэдгийг нь гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Зарим хүн бүр хэлсэн ч итгэхгүй байх үе байдаг. Тиймээс хүн болгонд тайлбарлах боломжгүй учраас ах, дүүс гээд хэлчих нь амар байдаг гэдгээ бидэнтэй хуваалцсан юм. Мөн тэд 3 ихэр байхад гоё зүйл их байгаа ч хэцүү зүйл ч байдаг. Эд зүйлсээ булаацалдах, хоол хийж, гэр цэвэрлэх ажлаас болж маргалдах гээд олон асуудал тулгардаг гэлээ.

ИХРҮҮДИЙН ТӨРСӨН ТҮҮХ

Б.Болортуяа 2008 онд СЭЗДС-ийг Санхүүгийн удирдлага мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн сурч, мэргэжлээрээ ажиллах зорилготой байсан ч ганцхан хүү төрүүлээд өгөөч гэх нөхрийнхөө хүсэлттэй нүүр тулсан байна. Эхнэрийнхээ хүслээс зөрж, орой болгон тэнгэр бурхандаа залбирч, сүү өргөсөн аавын хүүтэй болох чин хүсэл тун удалгүй биелэлээ олж, хосууд 2 хүү нэг охин ГУРВАН ИХЭР хүүхэдтэй болсон гэх сайхан мэдээг сонссон. Жижигхэн биетэй, туяхан бүсгүйд 3 ихрийг тээж, төрүүлэх амар байгаагүй. Жирэмсний 4 сартайгаасаа гэдсээ даахаа больж, тэргэнцэр дээр суун хүний асаргаанд орсон, нөхөр нь хүүхдээ сонгох уу, эхнэрээ сонгох уу гэх хатуу үгтэй нүүр тулсан гээд хүндхэн сорилтуудыг давсны эцэст эх, хүүхэд эрүүл амаржиж Э.Эрдэнэбаатарынх гэх айл ГУРВАН ИХРЭЭР бүл нэмжээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбааарт -14 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбааарт -14 хэм хүйтэн
 
Л.Энх-Амгалан: Л.Мөнхбаясгалан гишүүний нураасан, миний бүтээсэн хоёр тэнцэнэ. Хамт очиж цусны шинжилгээ өгч Монгол хүн мөн бишээ үзье
Л.Энх-Амгалан: Л.Мөнхбаясгалан гишүүний нураасан, миний бүтээсэн хоёр тэнцэнэ. Хамт очиж цусны шинжилгээ өгч Монгол хүн мөн бишээ үзье
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!