Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Нүүрсний стратегийн гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа хэр нь нүүрсний хэрэгт татагдсан хүн байнгын хороог даргалаад сууж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ. Төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авч байна.Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Нүүрсний стратегийн гэрээг байгуулахтай холбоотойгоор “Би ашиг сонирхлын зөрчилтэй” гэж хэлэлцүүлэгт оролцохоос татгалзсан гишүүн байна уу" гэж тодруулахад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Хэн ч хувийн бизнес эрхэлж болно. Гэхдээ ашиг сонирхол нь хөндөгдөж байвал тухайн асуудалд байр сууриа илэрхийлэх, санал хураалтад оролцох шаардлагагүй" гэсэн юм. Харин тус байнгын хорооны дарга Р.Сэддорж "Одоогоор ашиг сонирхлын зөрчилтэй гэж мэдэгдсэн УИХ-ын гишүүн байхгүй" гэв.

Хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Нүүрсний хэрэгт татагдсан гэж мэдээлэл гарч байсан хүн байнгын хороог даргалаад сууж байна. Сонсгол дээр ч яригдсан. Стратегийн ордын хувь эзэмшдэг гишүүн ч манай танхимд байгаа" гэв.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц энэ сарын 29-нд төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлнэ
Бөөрөлжүүтийн цахилгаан станц энэ сарын 29-нд төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлнэ
 
Э.Бат-Үүл: 600 сая орчим ам.долларын өртөгтэй Туулын хурдны замын тендер нь анхнаасаа Хятадын компанид зориулсан өндөр үнэтэй болох гэж байна