БОАЖЯ-ны газрын дарга нь мэргэжилтэн нарынхаа боловсруулсан хуулийн төсөл, холбогдох материалыг бусдад өгчээ

Огноо
Унших
1 минут 36 секунд

Прокурорын байгууллага 2024 оны арванхоёрдугаар сарын 16-наас 20-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44495, мөрдөн байцаалтын 2490 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 434 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 180, Өмчлөх эрхийн эсрэг 106, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 95, Хүрээлэн байгаа орчны эсрэг 12, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг 10, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 8, Авлига, албан тушаалын 7, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 5 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга С.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын мэргэжилтэн нарын боловсруулсан хуулийн төслийн ажил, холбогдох материалыг бусдад өгч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

П.Сайнзориг: Миний ар гэр рүү дайрч, надад янз бүрийн хоч өглөө. Гэхдээ айгаагүй ч иргэдийн саналыг хүндэтгэж хуулиа татсан
П.Сайнзориг: Миний ар гэр рүү дайрч, надад янз бүрийн хоч өглөө. Гэхдээ айгаагүй ч иргэдийн саналыг хүндэтгэж хуулиа татсан
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!