ШЕЗ-ийн даргаар Н.Мөнгөнцэцэг сонгогдлоо

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэгийн даргалж ажиллах хуульд заасан хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр (2024.12.26) хуралдаж, шинэ даргаа сонголоо.

Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг сонгогдов. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг гишүүн Л.Энхбилэг хүлээлгэн өгч, амжилт хүсэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг өмнөх 3 жилийн амжилт ололтоо бататган үргэлжлүүлж, хариуцлагатайгаар багаар хамтдаа хичээж ажиллацгаая гэдгээ илэрхийлэв.

Н.Учрал: Борлуулалтын орлогоос шууд АМНАТ авах нь манайд эрсдэл багатай үр өгөөж гэж тооцсон
Н.Учрал: Борлуулалтын орлогоос шууд АМНАТ авах нь манайд эрсдэл багатай үр өгөөж гэж тооцсон
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!