Улсын дээд шүүхээс Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарыг дээрх хэргүүдэд цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд буй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт холбогдох хэрэгт оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээснээр бүрэн эрхийн асуудал хөндөгдөж эхэлсэн. Эл асуудлыг УИХ дахь намын бүлэг нь авч хэлэлцэж байгаа талаар тодруулахад УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Н.Алтанхуяг нар УДШ-ийн тогтоол шийдвэрийг хүлээж авсны дараа бүлэг дээр байр сууриа илэрхийлнэ гэсэн учраас асуудлыг нь түр хойшлуулсан" гэв.