Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: С.Одонтуяа сайдыг маань бага муулаарай. УТАА бол Эрчим хүчний сайд хариуцах ёстой ажил

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар хотын дарга Х.Нямбаатарын мэдээллийг сонсов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "С.Одонтуяа сайдыг маань бага муулаарай. УТАА бол эрчим хүч буюу дулаан үйлдвэрлэлтэй холбоотой асуудал. Эрчим хүчний сайд хариуцах ёстой ажил. Эсвэл С.Одонтуяа сайдад үйлдвэр, инженерүүд өгөх хэрэгтэй" гэлээ.

Сануулахад, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог сэргээн байгуулж сайд С.Одонтуяа даргалахаар болсон юм.

ЭЕРЭГ: Импортыг орлох ганган чамин ГАЦУУРЫН ТОГЛООМ-ыг эх орондоо урладаг ХӨДӨЛМӨРЧ БҮСГҮЙЧҮҮД
ЭЕРЭГ: Импортыг орлох ганган чамин ГАЦУУРЫН ТОГЛООМ-ыг эх орондоо урладаг ХӨДӨЛМӨРЧ БҮСГҮЙЧҮҮД
 
Биржээр арилжаалагдсан 727.5 сая ам.долларын үнэ бүхий нүүрсний татан авалт хийгдээгүйгээс Ганцмод боомтын агуулахад 4.3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна