“Цагаан алт“ үндэсний хөдөлгөөний хүрээнд 788.9 тэрбумын зээлийн санхүүжилт батлагдлаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 13 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зураг ёслолын ажиллагаа өнөөдөр /2024.12.26/ боллоо. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар болон арилжааны 10 банк “Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийн санхүүжилтын гэрээг үзэглэсэн юм.

Арилжааны 10 банкны тухайд дурдвал,

  • Төрийнбанк,
  • Хаанбанк,
  • Худалдаа хөгжлийн банк,
  • Голомт банк
  • Капитрон банк
  • Хас банк
  • Богд банк
  • Тээвэр хөгжлийн банк
  • М банк
  • Ариг банк багтаж буй.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд ирэх онд 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт батлагдсан бөгөөд эргэлтийн хөрөнгөд 300 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зээлд 488.9 тэрбум төгрөг, эргэлтийн болон хөрөнгө оруулатын хөнгөлөлттэй зээлийг Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөг тусгагдлаа.

Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү үндэсний хөдөлгөөн нь 2024-2028 оны хооронд хэрэгжих бөгөөд үр дүнд нь,

  • Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20-40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1.5-2.3 их наяд төгрөг, экспортыг 398-690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3000 гаруй ажлын байрыг бий болгоно.
  • Ноосны боловсруулалтын түвшнийг 25-55 хувь хүртэл нэмэгдүүлж үйлдвэрлэлийг 240-670 тэрбум төгрөг, экспортыг 52-119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2200 ажлын байрыг бий болгоно.
  • Арьс ширний гүн боловсруулалтын түвшнийг 30-50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57.8-90 тэрбум төгрөг, экспортыг 9.6-22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3 мянга гаруй ажлын байрыг бий болгоно гэж тооцоолжээ.

Хүн нам эдийн засгийн өсөлтийг сайжруулах гэрээ, хэлцлүүдийг дэмжив
Хүн нам эдийн засгийн өсөлтийг сайжруулах гэрээ, хэлцлүүдийг дэмжив
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!